- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "энэ хууль" гэсний өмнө "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ТУХАЙ ХУУЛЬ," ГЭЖ НЭМСҮГЭЙ.
2 дугаар зүйл.Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Үүсгэн байгуулагчид танхимын дүрмийг баталснаас хойш 14 хоногийн дотор танхимыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг улсын бүртгэлийн БАЙГУУЛЛАГАД ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ ГАРГАНА."
2/9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Улсын бүртгэлийн байгууллага өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авч, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.
3 дугаар зүйл.Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
