- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНКНЫ ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.2.7 дахь заалт нэмсүгэй:
7.2.7.эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авахаар шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх албаны дарга зөвшөөрсөн.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
