- Нүүр
- Монгол Улсын хууль
- СОЁЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Соёлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"4.Соёлын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
