- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Компанийн тухай хууль" гэсний өмнө "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль," гэж, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн "Санхүүгийн зохицуулах хороонд" гэсний дараа "болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
