A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.1 дэх заалтад ".Энэ заалт эд хөрөнгө, хуулийн этгээдийн мэдээлэлд хамаарахгүй" гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"5.4.7.хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн;"

3 дугаар зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.1 дэх заалтын ", үйл ажиллагааны үндсэн чиглэлийн" гэснийг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.11, 5.4.13 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД