A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 43дугаар зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"43дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлийг улсын бүртгэлд бүртгэх

Хэвлэх

1.Үүсгэн байгуулагч нь үйлдвэрчний эвлэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлөө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан өргөдөл, бусад шаардлагатай баримт бичгийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хянан үзээд, шаардлага хангасан бол үйлдвэрчний эвлэлийг ажлын хоёр өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэнэ.

3.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үйлдвэрчний эвлэлийг бүртгэхээс татгалзвал энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана."

2 дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн "энэ хууль" гэсний өмнө "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн "хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад" гэснийг "улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж, 44дүгээр зүйлийн "хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэснийг "улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 43дугаар зүйлийн дугаарыг "44дүгээр зүйл" гэж, 44дүгээр зүйлийн дугаарыг "45дугаар зүйл" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД