A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нөхөрлөлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"6/нөхөрлөл нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээнд заасан үйл ажиллагаагаа эхлээгүй, үйл ажиллагаа нь эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд тасалдсан тохиолдолд харьяалагдах татварын албаны тодорхойлолтыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлээс хассан;"

2 дугаар зүйл.Нөхөрлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "энэ хуульд заасан журмын дагуу бүртгүүлж" гэснийг "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгүүлж" гэж, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "7 хоногийн дотор" гэснийг "хоёр хоногийн дотор" гэж, 13 дугаар зүйлийн "энэ хуульд заасан журмын" гэснийг "энэ хуульд болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Нөхөрлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ", тэдгээрийн өргөдлийг үндэслэн" гэснийг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Нөхөрлөлийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД