A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"22 дугаар зүйл.Улсын бүртгэлд бүртгэх

Хэвлэх

22.1.Боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ."

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн "бүртгүүлж, гэрчилгээ авсан" гэснийг "бүртгүүлсэн" гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн "байгууллагыг байгуулах" гэснийг "үйл ажиллагаа эрхлэх" гэж, 20.2 дахь хэсгийн "цэцэрлэгийг байгуулах" гэснийг "цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх" гэж, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтын "цэцэрлэг байгуулахад тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх" гэснийг, 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх заалтын "цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх" гэснийг "цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД