- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр
Улаанбаатар хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"15 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээнд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
15.1.Хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагаанд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
15.1.1.хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 44 000 төгрөг;
15.1.2.хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэхэд 20 000 төгрөг;
15.1.3.хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 10 000 төгрөг;
15.1.4.улсын бүртгэлийн мэдээллээс лавлагаа олгоход 5 000 төгрөг.
15.2.Улс төрийн нам, шашны байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
15.2.1.улс төрийн намыг бүртгэж, гэрчилгээ олгоход 60 000-150 000 төгрөг;
15.2.2.улс төрийн намын нэр сольсныг бүртгэхэд 20 000-50 000 төгрөг;
15.2.3.шашны байгууллагыг бүртгэхэд 200 000 төгрөг;
15.2.4.шашны байгууллагын мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 40 000 төгрөг;
15.2.5.шашны байгууллагын гэрчилгээний хугацаа сунгахад 80 000 төгрөг.
15.3.Гадаадын байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
15.3.1.гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэхэд 1 100 000 төгрөг;
15.3.2.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 750 000 төгрөг;
15.3.3.гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгэхэд 35 000 төгрөг;
15.3.4.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 40 000 төгрөг;
15.3.5.гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах хугацаа сунгахад 750 000 төгрөг;
15.3.6.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах хугацаа сунгахад 75 000 төгрөг;
15.3.7.гадаадын хөрөнгө оруулалттай банкны төлөөлөгчийн газрыг бүртгүүлэхэд 1 800 000 төгрөг."
2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
