A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 01 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн "шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэснийг "улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

15.2.Улс төрийн нам, шашны байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

15.2.2.улс төрийн намын нэр сольсныг бүртгэхэд 20 000-50 000 төгрөг;

15.2.3.шашны байгууллагыг бүртгэхэд 200 000 төгрөг;

15.2.4.шашны байгууллагын мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 40 000 төгрөг;

15.2.5.шашны байгууллагын гэрчилгээний хугацаа сунгахад 80 000 төгрөг.

15.3.Гадаадын байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

15.3.1.гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэхэд 1 100 000 төгрөг;

15.3.2.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 750 000 төгрөг;

15.3.3.гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгэхэд 35 000 төгрөг;

15.3.4.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 40 000 төгрөг;

15.3.5.гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах хугацаа сунгахад 750 000 төгрөг;

15.3.6.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах хугацаа сунгахад 75 000 төгрөг;

15.3.7.гадаадын хөрөнгө оруулалттай банкны төлөөлөгчийн газрыг бүртгүүлэхэд 1 800 000 төгрөг."

2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

7.3.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хуулийн этгээдийн мэдээллээ шинэчилнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Харуул хамгаалалтын тухай гэрээ

Хэвлэх

8.1. Харуул хамгаалалт эрхлэх талаар үйлчлүүлэгч болон харуул хамгаалалтын байгууллага гэрээ байгуулна.

8.2. Харуул хамгаалалтын тухай гэрээ байгуулахдаа Иргэний хуульд заасан нийтлэг журмыг баримтлахаас гадна гэрээнд дор дурдсан зүйлийг тусгана:

8.2.1.цагдаагийн байгууллага болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн он, сар, өдөр, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар;

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.2.2. харуул хамгаалалтын үйл ажиллагааны төрөл, ашиглах техник, тусгай хэрэгсэл;

8.2.3. харуул хамгаалалтын алба хаагчийн тоо, тэдгээрийн ажиллах нөхцөл, хөдөлмөр хамгаалал;

8.2.4. хамгаалалтад авсан объектод нэвтрэн орох, гарах журам;

8.2.5. гэрээний хугацаа;

8.2.6. гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, төлөх журам;

8.2.7. энэ хуулийн 12-17 дугаар зүйлд заасан талуудын эрх, үүрэг;

8.2.8. талуудын хүлээх хариуцлага;

8.2.9. гэрээг цуцлах нөхцөл, түүнээс үүсэх хариуцлага;

8.2.10. гэрээ байгуулсан он, сар, өдөр.

8.3. Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан нөхцөлийг хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

8.4. Талуудын хооронд гарсан маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.

9 дүгээр зүйл. Харуул хамгаалалтын үйл ажиллагааны хязгаарлалт

Хэвлэх

9.1. Харуул хамгаалалтын байгууллага болон түүний алба хаагч дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

9.1.1. тодорхой хүний хувийн амьдрал, улс төр, шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй холбоотой баримт мэдээ цуглуулах, хэвлэн нийтлэх;

9.1.2. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9.1.3. үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр тэдгээрийн тухай аливаа мэдээллийг иргэн, хуулийн этгээд, хэвлэл, мэдээллийн байгууллагад өгөх;

9.1.4. энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан зэвсэг, тусгай хэрэгслийг албан үүрэг гүйцэтгэхээс бусад үед биедээ авч явах, хэрэглэх, албан үүрэг гүйцэтгэж байхдаа унтах, байр объектоо орхих, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, зэвсэг, хэрэгслээ бусдад шилжүүлэх.

10 дугаар зүйл. Харуул хамгаалалтын алба хаагчийн сургалтын агуулга,төлөвлөгөө

Хэвлэх

10.1. Харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх асуудлыг цагдаагийн төв байгууллага хариуцна.

10.2. Энэ хуулийн 10.1-д заасан сургалтын агуулга, төлөвлөгөө болон сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих журмыг хууль зүйн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.3. Хуулийн этгээд өөрийн зардлаар энэ хуулийн 10.1-д заасан сургалтад сонирхогч хүнээ суралцуулж болно.

11 дүгээр зүйл. Харуул хамгаалалтын алба хаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдэг

Хэвлэх

11.1. Харуул хамгаалалтын алба хаагч ижил загварын дүрэмт хувцас, тухайн байгууллагын онцлогийг тусгасан ялгах тэмдэг хэрэглэх ба тэдгээрийн зардлыг харуул хамгаалалтын байгууллага хариуцна.

11.2. Дүрэмт хувцасны загвар болон ялгах тэмдэг, дүрэмт хувцас хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллага тогтооно.

11.3. Харуул хамгаалалтын алба хаагч дүрэмт хувцсыг зөвхөн албан үүрэг гүйцэтгэх үед өмсөнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Харуул хамгаалалтын байгууллага, алба хаагч болон үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

12 дугаар зүйл. Харуул хамгаалалтын байгууллагын эрх

Хэвлэх

12.1. Харуул хамгаалалтын байгууллага дараахь эрхтэй:

12.1.1. хамгаалж байгаа эд хөрөнгө, объектын талаар шаардлагатай мэдээлэл авах;

12.1.2. хамгаалж байгаа эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулахтай холбогдсон санал үйлчлүүлэгчид тавих;

12.1.3. хамгаалах эд хөрөнгө, объект нь гэрээнд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол хүлээн авахаас татгалзах;

12.1.4. гадаад орны болон өөрийн орны ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;

12.1.5. хууль тогтоомж, гэрээнд заасан бусад эрх.

13 дугаар зүйл. Харуул хамгаалалтын байгууллагын үүрэг

Хэвлэх

13.1. Харуул хамгаалалтын байгууллага дараахь үүрэгтэй:

13.1.1. харуул хамгаалалтын алба хаагчийг дүрэмт хувцас, ялгах тэмдэг, бусад хэрэгслээр хангах, хууль зүйн болон холбогдох сургалтад хамруулах;

13.1.2. тусгай хэрэгсэл хэрэглэх зааврыг байгууллагынхаа хэмжээнд дагаж мөрдүүлэх;

13.1.3. харуул хамгаалалтын алба хаагчаар 20 нас хүрсэн, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага хангасан, зохих боловсрол, ажлын туршлагатай, холбогдох сургалтад хамрагдсан, ял шийтгэлгүй хүнийг ажиллуулах;

13.1.4.үйл ажиллагаатай нь холбогдуулан цагдаагийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх;

13.1.5. хууль тогтоомж, гэрээнд заасан бусад үүрэг.

14 дүгээр зүйл. Харуул хамгаалалтын алба хаагчийн эрх

Хэвлэх

14.1. Харуул хамгаалалтын алба хаагч дараахь эрх эдэлнэ:

14.1.1. хамгаалж байгаа объектод нэвтрэх хүмүүсийн биеийн байцаалтыг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд үйлчлүүлэгч болон холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх;

14.1.2. энэ хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан эрх;

14.1.3. энэ хуулийн 19.1, 20.1-д заасан тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх.

15 дугаар зүйл. Харуул хамгаалалтын алба хаагчийн үүрэг

Хэвлэх

15.1. Харуул хамгаалалтын алба хаагч дараахь үүрэг хүлээнэ:

15.1.1. хамгаалах эд хөрөнгө, объектын бүрэн бүтэн байдал, лац ломбыг шалгаж хүлээн авах, хүлээлгэж өгөх, хэрэв эд хөрөнгө, объектын бүрэн бүтэн байдал алдагдсан, лац ломбо хөдөлсөн байвал энэ тухай үйлчлүүлэгчид нэн даруй мэдэгдэх;

15.1.2. хамгаалж байгаа эд хөрөнгө, объектыг байнга шалгаж, хяналт тавьж ажиллах;

15.1.3. хамгаалж байгаа объектод эд хөрөнгө болон бусад зүйлийг оруулж гаргахыг үйлчлүүлэгчийн зөвшөөрлөөр гүйцэтгүүлж энэ тухай тэмдэглэл хөтлөн тухайн хүнээр гарын үсэг зуруулж баталгаажуулах;

15.1.4. албан үүргээ гүйцэтгэхийн өмнө болон гүйцэтгэсний дараа галт зэвсэг, тусгай хэрэгслийг тусгайлан зассан байранд шалгаж хүлээн авах, хүлээлгэн өгөх;

15.1.5. хууль тогтоомж, гэрээнд заасан бусад үүрэг.

16 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн эрх

Хэвлэх

16.1. Үйлчлүүлэгч дараахь эрх эдэлнэ:

16.1.1. харуул хамгаалалттай холбогдсон асуудлаар өөрийн ажилтан болон харуул хамгаалалтын алба хаагчид хууль ёсны шаардлага тавих;

16.1.2. харуул хамгаалалтын үйл ажиллагааг хангалтгүй хэрэгжүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах талаар санал гаргах;

16.1.3. харуул хамгаалалтын байдал, гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт тавих;

16.1.4. хууль тогтоомж, гэрээнд заасан бусад эрх.

17 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн үүрэг

Хэвлэх

17.1. Үйлчлүүлэгч дараахь үүрэг хүлээнэ:

17.1.1. харуул хамгаалалтын алба хаагчийн гүйцэтгэх үүргийг танилцуулж, заавар, зөвлөмжөөр хангах, шаардлагатай бол зохих баталгаа гаргуулах;

17.1.2. харуул хамгаалалтын алба хаагчид өөрийн байгууллагад гарсан өөрчлөлт, хөдөлгөөнийг цаг тухайд нь мэдэгдэж байх;

17.1.3. харуул хамгаалалтын алба хаагчийг гэрээнд заасан ажиллах нөхцөлөөр хангах;

17.1.4. байгууллагынхаа холбогдох ажилтнуудын хаягийн бүртгэл, хамгаалалтад байгаа объектод байнга нэвтрэх эрх бүхий хүмүүсийн болон эд хөрөнгөтэй харьцах, тэдгээрийг захиран зарцуулах эрх бүхий хүмүүсийн нэрсийг өгөх;

17.1.5. хамгаалалтад авагдсан байр, өрөө, тасалгааг цоожтой байлгаж, ажлын бус цагаар цоожлон лацдаж, түлхүүрийг харуул хамгаалалтын алба хаагчид хүлээлгэн өгөх;

17.1.6. мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийг зориулалтын авдар, хайрцагт хадгалах;

17.1.7. хамгаалж байгаа эд хөрөнгө, объектын хамгаалалтад шаардагдах гал унтраах болон бусад тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, гэрэлтүүлэгчээр хангах;

17.1.8. эд хөрөнгө, объектын хамгаалалтын талаар цагдаагийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх;

17.1.9. хууль тогтоомж, гэрээнд заасан бусад үүрэг.

18 дугаар зүйл. Галт зэвсэг, тусгай хэрэгсэл

Хэвлэх

18.1. Харуул хамгаалалтын алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ албаны нохой болон галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, хамгаалах тусгай хэрэгсэл , зэвсэггүй тулалдах мэх хэрэглэж болно.

19 дүгээр зүйл. Галт зэвсэг хэрэглэх

Хэвлэх

19.1. Хамгаалж байгаа эд хөрөнгө, объект болон өөрт нь шууд заналхийлж зэвсэг хэрэглэсэн, эсхүл бүлэглэн халдсан тохиолдолд харуул хамгаалалтын алба хаагч аргагүй хамгаалалтын хүрээнд галт зэвсэг хэрэглэж болно.

19.2. Хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүмүүст энэ хуулийн 19.1-д зааснаас бусад тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийг хориглоно.

19.3. Харуул хамгаалалтын алба хаагч бололцоотой бүх тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан сануулна.

19.4. Галт зэвсэг хэрэглэснээс хүний эрүүл мэндэд хохирол учирсан бол харуул хамгаалалтын алба хаагч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдэгдэнэ.

19.5. Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах зааврыг Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

20 дугаар зүйл. Нэг бүрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх

Хэвлэх

20.1. Харуул хамгаалалтын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэнийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй бол харуул хамгаалалтын алба хаагч мэх, дараахь нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж болно:

20.1.1. гав;

20.1.2. хүлэг;

20.1.3. резинэн ба цахилгаан бороохой;

20.1.4. нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;

20.1.5. резинэн ба хуванцар сумтай буу.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

21 дүгээр зүйл. Харуул хамгаалалтын үйл ажиллагаанд тавих хяналт

Хэвлэх

21.1. Харуул хамгаалалтын үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд цагдаагийн байгууллага хяналт тавина.

21.2. Цагдаагийн байгууллага энэ хуулийн 21.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ зохих баримт бичиг шаардан гаргуулах, тодорхойлолт авах эрхтэй.

22 дугаар зүйл. Харуул хамгаалалтын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

22.1. Харуул хамгаалалтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх түүнд дараахь шийтгэл ногдуулна:

22.1.1. бүртгүүлэлгүйгээр харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлсэн хуулийн этгээдийг 200000-250000 хүртэл төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого, техник хэрэгслийг хураах;

22.1.2. энэ хуулийн 5.4, 9.1.1, 9.1.2, 9.1.3-ыг зөрчсөн гэм буруутай харуул хамгаалалтын алба хаагчийг 10000-50000, албан тушаалтныг 35000-60000 хүртэл төгрөгөөр торгох.

23 дугаар зүйл. Харуул хамгаалалт эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох

Хэвлэх

/Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАР.ГОНЧИГДОРЖ