A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/6 дугаар зүйлийн 6.6.2 дахь заалт:

"6.6.2.аж ахуйн нэгжид гэрчилгээ олгох."

2/6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг:

"6.7.Иргэн, аж ахуйн нэгжид олгох гэрчилгээний загварыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

3/6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэг:

"6.9.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэл, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд улирал бүр мэдээлж байна."

2 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.1-д заасан байгууллага /цаашид "бүртгэх байгууллага" гэх/-д" гэснийг "жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж, 6.6, 6.8 дахь хэсгийн "бүртгэх байгууллага" гэснийг "жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "Бүртгэх байгууллага" гэснийг "Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД