A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг:

"3.5.Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргаас үнэт цаас гаргах, арилжаалахтай холбогдсон харилцааг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу зохицуулна."

2/12 дугаар зүйлийн 12.11 дэх хэсэг:

"12.11.Энэ хуулийн 12.1-12.10 дахь хэсэг нь Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргаас үнэт цаас гаргах, үнэт цаасны зах зээлд худалдахад хамаарахгүй."

2 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11 дэх хэсгийн "Нийтэд" гэснийг "Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргаас гаргасан үнэт цааснаас бусад нийтэд" гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн "Үнэт цаас" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол үнэт цаас " гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.15.1 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД