A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2015 он, №09)

1 дүгээр зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.1.22 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"15.1.22.Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, дүгнэлт гаргах."

2 дугаар зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 15.1.22 гэсэн дугаарыг "15.1.23" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД