- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.4.36 дахь заалт:
5.4.36.Эрүүл мэндийн даатгалын сан."
2/6 дугаар зүйлийн 6.2.10 дахь заалт:
6.2.10.Эрүүл мэндийн даатгалын сан."
2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "Нийгмийн даатгалын сан," гэсний дараа "Эрүүл мэндийн даатгалын сан," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
