- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.4.37 дахь заалт:
"5.4.37.Засгийн газрын өрийн баталгааны сан."
2/6 дугаар зүйлийн 6.4.21 дэх заалт:
"6.4.21.Засгийн газрын өрийн баталгааны сан"
3/92дугаар зүйл:
"92дугаар зүйл.Засгийн газрын өрийн баталгааны сан
92.1.Засгийн газрын өрийн баталгааны үүргийн гүйцэтгэлийг хангахад шаардлагатай мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор Засгийн газрын өрийн баталгааны санг байгуулна.
92.2.Засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
92.2.1.Өрийн удирдлагын тухай хуулийн 35.5-д заасан аргачлалын дагуу тооцсон шимтгэл;
92.2.2.Өрийн удирдлагын тухай хуулийн 37.5-д заасны дагуу авлага барагдуулах замаар хуримтлуулсан хөрөнгө;
92.2.3.Өрийн удирдлагын тухай хуулийн 40.6-д заасан Засгийн газрын өрийн баталгааны төлбөл зохих дүнг төсөвт тодотгол хийн татан төвлөрүүлсэн дүн
92.3.Засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгийг Өрийн удирдлагын тухай хуулийн 37.1-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
92.4.Засгийн газрын өрийн баталгааны хүрээнд үүсэх өр төлбөрийн эрсдэлийг даван туулах нөөц эх үүсвэрийг бүрдүүлэхэд Засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгө хүрэлцээгүй болсон тохиолдолд Төсвийн тухай хуулийн 34.1.2, 34.2.2-т заасны дагуу төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэнэ.
92.5.Засгийн газрын өрийн баталгааны санд хөрөнгө хуримтлуулах, сангийн хөрөнгийг захиран зарцуулах, төлбөрийн үүрэг гүйцэтгэх тухай журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталж, хэрэгжүүлнэ."
2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Төсвийн тухай," гэсний дараа "Өрийн удирдлагын тухай"гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын "Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 3.1.5-д заасныг" гэснийг "Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасныг" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 91дүгээр зүйлийн 91.5 дахь хэсгийн "улсын өрийн" гэснийг хассугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
