- Нүүр
- Монгол Улсын хууль
- КОНЦЕССЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 30.6, 30.7 дахь хэсэг нэмсүгэй:
"30.6.Концессын гэрээний дагуу төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эсхүл төлбөр төлөх тохиолдолд Төсвийн тухай хуулийн 30.4-т заасны дагуу уг дэмжлэг, төлбөрийн эх үүсвэрийг төсөвт тусгасан байна.
30.7.Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөл бүхий концессын гэрээ байгуулахад Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг удирдлага болгоно."
2 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Төсвийн тухай," гэсний дараа "Өрийн удирдлагын тухай," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
