A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

АЖИЛЛАХ ХҮЧ ГАДААДАД ГАРГАХ, ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Нийгмийн даатгалын тухай хууль" гэсний дараа ", Чөлөөт бүсийн тухай хууль," гэж, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн "Засгийн газар хоорондын гэрээнд заасан тохиолдолд уг гэрээгээр ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтнуудад" гэсний дараа ", чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтанд" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД