- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 2.3 дахь хэсэг нэмсүгэй:
2.3.Монгол Улсын чөлөөт бүсэд энэ хуульд зааснаас өөрөөр тогтоож болно."
2 дугаар зүйл.Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн "гаалийн баталгаат бүсийн" гэсний дараа "болон чөлөөт бүсийн" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
