A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

ХИЛИЙН БООМТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хилийн боомтын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.4 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"7.4.Чөлөөт бүсийн газар нь боомтын газар нутагт хамаарахгүй."

2 дугаар зүйл.Хилийн боомтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"7.3.Хилийн боомтын бүс нутагт чөлөөт бүс байгуулж болох бөгөөд түүнтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна."

3 дугаар зүйл.Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД