A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 41 дүгээр зүйл нэмсүгэй:

Хэвлэх

“41 дүгээр зүйл.Даатгуулагчийн тэтгэвэр авах эрх хэрэгжих

Хэвлэх

Тэтгэвэр авах эрх үүсэх үед болон үүссэнээс хойш төрийн албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдсөн, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд даатгуулагчийн тэтгэвэр авах эрх нь хэрэгжинэ."

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "…чадвараа" гэсний дараа "50-иас доошгүй хувиар" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "…хагас" гэснийг "50-иас доошгүй хувиар" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"3.Газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

1/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол;

2/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол."

5 дугаар зүйл.Энэ хуулийн 1,2,3 дугаар зүйлийг 1997 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс, 4 дүгээр зүйлийг 1997 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ