A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨРИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ,ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.20-3.1.22 дахь заалт:

"3.1.20."үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг;

3.1.21."үйлдвэрлэлийн орчин" гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг;

3.1.22."эрсдэлийн түвшин их ажлын байр" гэж хөдөлмөрлөх явцад ажилтанд учирч болзошгүй аюултай хүчин зүйлийн магадлал нь зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байхыг."

2/7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:

"7.2.Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна."

3/21 дүгээр зүйлийн 21.1.9, 21.1.10 дахь заалт:

"21.1.9.эрсдэлийн түвшин их ажлын байрны жагсаалтыг батлах;

21.1.10.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг батлах;"

4/23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заалт:

"23.3.5.эрсдэлийн түвшин их ажлын байрны жагсаалт батлуулахаар Засгийн газарт санал хүргүүлэх."

5/23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг:

"23.4.Үндэсний хорооны үйл ажиллагааны зардлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, салбар хорооны үйл ажиллагааны зардлыг уг асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний жил бүрийн төсвийн багцад тус тус тусгана.

6/25 дугаар зүйлийн 25.1.6, 25.1.7 дахь заалт:

"25.1.6.хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг энэ хууль болон холбогдох стандартын дагуу зохион байгуулах;

25.1.7.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон нутгийн зөвлөл байгуулж, ажиллуулах;"

7/25 дугаар зүйлийн 25.2.3 дахь заалт:

"25.2.3.энэ хуулийн 25.1.6-д заасан бүрэн эрх;"

8/26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалт:

"26.1.4.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас зарцуулах хөрөнгө;"

9/26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэг:

"26.5.Энэ хуулийн 26.2-т заасан хөрөнгийг дараах арга хэмжээнд зарцуулна:

26.5.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, сурталчилгаа;

26.5.2.ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт хамруулах;

26.5.3.ажилтныг сувилах, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх;

26.5.4.ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл;

26.5.5.ажлын байр, үйлдвэрлэлийн орчны аюул, эрсдэлгүй байдлыг хангах;

26.5.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц, ажилтан, зөвлөлийн чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаа;

26.5.7.ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах;

26.5.8.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээ."

10/28 дугаар зүйлийн 28.3, 28.4 дэх хэсэг:

"28.3.Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна.

28.4.Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулна. Ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх үндэслэл болохгүй."

11/30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг:

"30.3.Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэх, мэдээлэх журмыг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална."

12/36 дугаар зүйлийн 36.7-36.10 дахь хэсэг:

"36.7.Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь энэ хуулийн 7.1, 9.5, 10.4 дэх хэсэг, 11, 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж ажиллаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч торгоно.

36.8.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын стандартын шаардлагад нийцээгүй сургалт явуулсан байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч торгоно.

36.9.Энэ хуулийн 7.2 дахь хэсэгт заасныг зөрчсөнөөс иргэний эрүүл мэнд хохирсон болон нас барсан бол ажил олгогч холбогдох хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлнө.

36.10.Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангаагүй зөрчил гаргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч торгоно."

2 дугаар зүйл.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчгийн "үйлдвэрлэлийн" гэсний дараа "орчин," гэж, 8 дугаар зүйлийн гарчгийн "барилга байгууламжийг" гэсний болон 8.1 дэх хэсгийн "барилга байгууламжийг" гэсний дараа "болон үндсэн, суурин тоног төхөөрөмж, хэрэгслийг" гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтын "үндэсний хороо" гэсний дараа ", салбар хороо" гэж, 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтын "эрүүл ахуйн асуудлаар" гэсний дараа "салбарын болон" гэж, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн "хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний" гэсний дараа ", салбар хороог уг асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний" гэж, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн "дарга" гэсний дараа ", салбар хорооны дүрмийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо тус тус" гэж, 28 дугаар зүйлийн 28.1.10 дахь заалтын "тохижуулсан" гэсний дараа "ахуйн" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг:

"6.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт боловсруулах, батлуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн стандартын асуудал эрхэлсэн байгууллага холбогдох хуулийн дагуу батална."

2/10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг:

"10.3.Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулна."

3/23 дугаар зүйлийн 23.3.3 дахь заалт:

"23.3.3.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнг жил бүр Засгийн газарт мэдээлэх;"

4/24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт:

"24.1.1.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгө болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн үйл ажиллагааны холбогдох зардлыг төсөвт суулгаж, хэрэгжилтэд хяналт тавих;"

5/26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг:

"26.2.Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна."

6/27 дугаар зүйл:

"27 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн

Хэвлэх

27.1.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.

27.2.Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.

27.3.Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

27.3.1.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх;

27.3.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих;

27.3.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;

27.3.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;

27.3.5.ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих;

27.3.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах;

27.3.7.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

27.4.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна.

27.5.Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах чиг үүргийг тусгана:

27.5.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, өөрийн харьяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм, журмыг боловсруулахад оролцох;

27.5.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах;

27.5.3.осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах;

27.5.4.энэ хуулийн 27.3, 28 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд ажил олгогч болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай хамтран ажиллах.

27.6.Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтцийн жишиг, ажилтны орон тооны норматив, зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

27.7.Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрээгүй тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно."

7/28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалт:

"28.1.4.ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;"

8/31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг:

"31.1.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ."

9/36 дугаар зүйлийн 36.1-36.6 дахь хэсэг:

"36.1.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан бол ажил олгогчийг наймаас арав дахин, хариуцлага алдсан холбогдох албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, эсхүл шүүгч торгоно.

36.2.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого хоёр ба түүнээс дээш гарсан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, эсхүл шүүгч торгоно.

36.3.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан холбогдох албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажил олгогчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван хоёроос арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, эсхүл шүүгч торгоно.

36.4.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангаагүй зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй үйлдвэрлэлийн барилга байгууламж, үндсэн болон суурин тоног төхөөрөмж, хэрэгслийг хамтран эзэмшсэн аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч торгоно.

36.5.Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж байгуулах, машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, ашиглалтад өгөх, зуух, даралтат сав, шугам хоолой, өргөх зөөх механизмд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч торгоно.

36.6.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг буруу тогтоосон холбогдох албан тушаалтан болон эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын гишүүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, эсхүл шүүгч торгоно."

4 дүгээр зүйл.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14, 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын "менежмент" гэснийг "удирдлагын тогтолцоо" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.9 дэх заалтын дугаарыг "21.1.11" гэж, 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалтын дугаарыг "25.1.8" гэж, 25.2.3 дахь заалтын дугаарыг "25.2.4" гэж, 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалтын дугаарыг "26.1.5" болгон тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.5 дахь хэсгийн "түр" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД