- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 5 сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
23.7.Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна."
2 дугаар зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын ", шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт," гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
