- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 19.8 дахь хэсэг нэмсүгэй:
"19.8.Энэ хуулийн 19.6-д заасны дагуу нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг тооцоход энэ хуулийн 6.2-т заасан салбарын хуулийн этгээдэд Засгийн газрын гадаад зээллэгийн эх үүсвэрийг дамжуулан зээлдүүлэх замаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг оруулж тооцохгүй."
2 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "уул уурхайн" гэсний өмнө "эрчим хүч, төмөр зам," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
