- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 13.10, 13.11 дэх хэсэг нэмсүгэй:
"13.10.Албан татвар төлөгчийн тухайн улиралд шинээр эзэмшсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг дараагийн улирлын эхний өдрөөс эхлэн тооцно.
13.11.Барилга угсралтын шатанд байгаа үндсэн хөрөнгийг ашиглалтад оруулсан өдрөөс эхлэн шинээр эзэмшсэнд тооцож элэгдэл байгуулж эхэлнэ."
2 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.14 дэх заалтын "байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж" гэсний дараа ", ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
