- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.3.1, 19.3.4 дэх заалтын "төслийн" гэсний дараа "үзэл баримтлалын" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"18.4.Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хэлэлцүүлэг явуулах үед гишүүд хууль санаачлагчаас төслийн үзэл баримтлалын талаар асуулт асууж, үг хэлж болох бөгөөд хэлэлцэх эсэх асуудлаар цөөнх болсон гишүүн нэгдсэн хуралдаанд үг хэлэх хүсэлтээ Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулж болно."
3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2 дахь заалт, 18 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 18.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 19.3.5 дахь заалтын "төслийг" гэснийг "төслийн үзэл баримтлалыг" гэж, 53 дугаар зүйлийн 53.10 дахь хэсгийн ""Төрийн мэдээлэл" эмхтгэлд" гэснийг ""Хууль тогтоомжийн эмхэтгэл"-д" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
