A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ХЭСГИЙН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ХЭСГИЙН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТАЛААРХИ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

1996 оны 12 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 09

Улаанбаатар хот

Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Н.Жанцан даргалж, гишүүдэд Л.Баасан /илтгэгч/, Ж.Бямбажав, С.Жанцан, Д.Чилхаажав нар, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэн С.Нарангэрэл, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун, Э.Бат-Үүл, С.Баярцогт нар оролцов.

Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Содовсүрэнгийн Нарангэрэл Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнтэй холбогдуулан өгсөн тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан "дахин нэр дэвшүүлсэн хүнийг томилохоос татгалзсан нөхцөлд дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргыг, Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн шатны Хуралтай зөвшилцөн томилно" гэсэн хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, түүний дараахь заалтыг зөрчсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт буй "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна" гэснийг;

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 9-т "хүн бүр шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй" гэж тогтоосныг;

Мөн хуулийн 1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт "Ардчилсан ёс ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэснийг;

Мөн хуулийн 60 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт "Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ... томилно" гэж заасныг;

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т "Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Ийнхүү Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчмаас ухарч ард түмэн өөрсдийн сонгосон төлөөлөгчдийнхөө байгууллагаар уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхийг илтэд хязгаарлаж, төрийн үйл ажиллагааны ардчилсан ёс зарчмыг ноцтой хөсөрдүүлж, өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг гуйвуулж, нутгийн өөрөө удирдах байгууллагаас Засаг даргад нэр дэвшүүлсэн шийдвэрийг Ерөнхий сайд хүндэтгэн, нэр дэвшигчийг томилж, түүнд төрийн төлөөлөгчийн эрх хэмжээ олгоход саад учруулж, нэр дэвшигчийг нэг удаа татгалзаж болох Үндсэн хуулийн үзэл баримтлалыг "зөвшилцөх" нэрийдлийн дор Ерөнхий сайдад Хурлаас дэвшүүлсэн Засаг даргад нэр дэвшигчийг зөвхөн намын харъяалал, үзэл бодлоор нь гол шалгуур болгон татгалзах, томилох зэргээр дур зоргоороо авирлах боломжийг олгож, орон нутгийн сонгуульд Монголын ард түмний хийсэн сонголтын үр дүнг үл ойшоон уландаа гишгэх нөхцөлийг бүрдүүлснээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн олон заалт нэгэн зэрэг зөрчигдсөн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн дөрөв дэх хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох зорилгоор энэхүү өргөдөл, тайлбарыг гаргав гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Батчулуун, Э.Бат-Үүл, С.Баярцогт нар бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэн С.Нарангэрэлийн өргөдөлд дурьдсан шаардлагууд нь үндэслэлгүй байна. Үүнийг дор дурьдсан тайлбаруудаар тодорхойлж болно. Үүнд:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна" гэсэн заалт зөрчигдөөгүй болох талаар.

Үндсэн хуулинд Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн, Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн, Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна, Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэж заасан ... Ард түмэн сонгосон Улсын Их Хурал болон түүнээс томилсон Засгийн газар, Засгийн газрын Ерөнхий сайдын томилсон аймаг, нийслэлийн Засаг дарга, мөн шат дараалан томилсон сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нар төрийн удирдлагыг хэрэгжүүлдэг. Энэ нь Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалтыг хэрэгжүүлж байна гэж ойлгодог.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д "хүн бүр шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй" гэсэн заалт зөрчигдөөгүй талаар... Бүх шатны Засаг даргын албан тушаал нь төрийн улс төрийн томилолтын албан тушаал юм. Иймд Үндсэн хуулийн энэ заалт нь тухайн асуудалтай шууд холбогдолгүй болно.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалт зөрчигдөөгүй болох талаар.

Улсын Их Хурлын сонгуульд ялсан нам, эвсэл нь өөрийн Засгийн газрыг байгуулж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын засаг захиргааны аль ч нэгжид хэлбэрэлтгүй биелүүлэхийг иш үндэс болгон ажиллаж байгаа нь Үндсэн хуулийн дээрх заалттай бүрэн нийцэж байгаа юм.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт "Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ... томилно" гэсэн заалт зөрчигдөөгүй болох талаар.

Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3 дахь заалтанд "Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална" гэж заасан. Энэ нь Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга нь нь томилохоос татгалзах эрхийг бүрэн зөвшөөрснөөр Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь зөрчигдөж байна гэдэг үндэслэлгүй юм.

Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3-т заасан үйл явц хэдэн удаа үргэлжилж болох юм. Үүнээс яаж гарах вэ гэдэг асуудал Үндсэн хуульд зохицуулалтгүй орхигджээ.

Энэхүү зохицуулалтгүй орхисон хэм хэмжээг "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-д нарийвчлан хуульчлахдаа Үндсэн хуульд тусгалаа олсон ... зөвшлийн зарчмыг төсөөтэйгөөр ашигласан нь Үндсэн хуульд нийцсэн түүний заалтыг зөв зүйтэйгээр баяжуулсан гэж үзэх бүрэн үндэстэй.

5. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т "Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчөөгүй болох талаар.

Монгол Улсад төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, түүнээс төрийн алба хаах болзол, журам, баталгаа тогтоох асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг. Уг хуулиар тогтоосон төрийн албаны ангиллын нэг нь улс төрийн алба бөгөөд улс төрийн албан тушаалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Их Хурлын дэд дарга, гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн ... бүх шатны Засаг дарга багтдаг. Энэ нь Монгол Улсын төрийн нийт албан хаагч 141.5 мянган хүний 1.6 хувь буюу нийт 2300 хүн байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээс шалтгаалан өөрчлөгдөх ёстой юм. Иймээс төрийн улс төрийн албан тушаал болох бүх шатны Засаг даргын томилолтын асуудал нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т заасан заалттай шууд холбогдолгүй болно гэжээ.

Гурав. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбартай холбогдуулан гомдол гаргагч иргэн С.Нарангэрэл нэмэгдэл судалгаа хийх, нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргасан учир Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаас 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 07 тоот магадлал гарган Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг хойшлуулжээ.

Дөрөв. Гомдол гаргагч иргэн С.Нарангэрэл Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: Цэцийн гишүүн Л.Баасан миний өргөдөл, нэмэлт, тайлбарыг дэлгэрэнгүй тайлбарласан тул доорхи зүйлийг нэмж тайлбарлая.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргыг сонгож нэр дэвшүүлэх үү, тэднийг дээрээс нь томилох уу гэдэг үзэл баримтлалын үндэслэлийг Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж байсан баримтаар тайлбарлая. Энэ хуулийг батлахад Э.Бат-Үүл, С.Баярцогт, С.Батчулуун нар оролцсон болохоор асуудлыг сайн мэдэж байгаа.

Үндсэн хууль хэлэлцсэн протоколоос үзэхэд аль ч шатны Засаг даргыг Хурлаас ямагт нэр дэвшүүлэх дараа нь томилох үзэл баримтлал бий. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т "томилох" гэсэн утга тусгагдсан.

Хуулийн дээрх заалтаас шалтгаалан Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан Үндсэн хууль зөрчихөд хүрч байна. Үүнийг Насан-Очир, Мэндбилэг нарыг аймгийн Засаг даргад ажиллуулахаас татгалзсанаар тайлбарлаж болно.

Би асуудалд улс эх орны эрх ашгийн үүднээс хандсан гэдгийг Цэцийн эрхэм гишүүд анхаараасай гэж хүсч байна.

Тав. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: хуульч С.Нарангэрэлийн тайлбарыг сонслоо. Асуудлыг хууль зүйн талаас нь тавихдаа улс төрийн хувьд зөрчилтэй болгожээ. Тодорхой тайлбар гаргахад:

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар бүлэг бол Монголд гүйцэтгэх засаглалыг хүчтэй болгоход чиглэгджээ.

Энэ утгаараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т Ерөнхий сайд дээд шатны Засаг дарга нар нэр дэвшигчийг татгалзах, энэ үндсэн дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн зарим Засаг дарга нарыг томилох тухай заасан. Энэ бол гүйцэтгэх засаглалыг хүчтэй болгосон механизм болно.

Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарыг томилохдоо намын байдлаар ялгаварласан гэх үндэслэл байхгүй. Тухайлбал 19 аймгийн Засаг даргыг томилоход МАХН-ын олон гишүүд багтсан байна. Дээрхээс үндэслэн үзэхэд иргэн С.Нарангэрэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т буй "Дахин нэр дэвшүүлсэн хүнийг томилохоос татгалзсан нөхцөлд дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргыг, Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн шатны Хуралтай зөвшилцөн томилно" гэсэн заалт нь:

Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3-т буй "Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга, доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална" гэсэн хэм хэмжээг өргөтгөн бүх шатны Засаг даргыг гурав дахь удаагаа нэр дэвшүүлэх, эсхүл зөвшилцөх гэх мэтийн зохицуулалтуудыг тус тус буй болгосон байна.

Засаг даргыг зөвшилцөн томилох тухай хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдаагүй байна.

Энэ утгаар нь авч үзэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн С.Нарангэрэлийн гомдлын энэ талаархи хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т "Дахин нэр дэвшүүлсэн хүнийг томилохоос татгалзсан нөхцөлд дээд шатны Засаг дарга, доод шатны Засаг даргыг, Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн шатны Хуралтай зөвшилцөн томилно" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтыг зөрчсөн байна.

2. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Л.БААСАН

С.ЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ

Ж.БЯМБАЖАВ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ХЭСГИЙН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТАЛААРХИ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН  ТУХАЙ /Дүгнэлт/

1996 оны 12 дугаар сарын 02-ны өдөр                                                                Дугаар 09                                                                                          Улаанбаатар хот