- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 43.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"43.5."Хууль тогтоомжийн эмхэтгэл"-д хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүрэн эхээр нь нийтэлнэ.
43.6."Хууль тогтоомжийн эмхэтгэл"-ийг хэвлэн нийтлэх ажлыг Тамгын газар хариуцна."
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсгийн ""Төрийн мэдээлэл" эмхтгэлд" гэснийг ""Хууль тогтоомжийн эмхэтгэл"-д" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
