A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрчим хүчний тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг:

"2.4.Эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, хэмнэхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна."

2/3 дугаар зүйлийн 3.1.30-3.1.34 дэх заалт:

"3.1.30."хийн хангамжийн дүрэм" гэж метан хийн хангамжийн бүрэлдэхүүн хэсгийн хяналтын нэгдсэн зохицуулалт, техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг;

3.1.31."хийн хангамжийн сүлжээ" гэж метан хийг боловсруулах, цэвэрлэх, хадгалах, тээвэрлэх, дамжуулах, түгээх шугам, тоног төхөөрөмж бүхий төлөвлөлт, эдийн засаг, удирдлага, зохицуулалтын нэгдмэл үйл ажиллагааг;

3.1.32."магадлал" гэж эрчим хүчний барилга байгууламж, түүнд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, техник, технологи, нэгдсэн төсөв нь норм, дүрэм, стандартын шаардлага хангасан талаар мэргэшсэн шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагааг;

3.1.33."бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч" гэж эрчим хүч экспортлох, эсхүл гэрээний хугацаанд хэлцлийн үнээр эрчим хүч нийлүүлэх хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай эрчим хүч үйлдвэрлэгчийг;

3.1.34."эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ" гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээг."

3/5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалт:

"5.1.6.бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчид шаардлагатай дэмжлэг үзүүлэх."

4/6 дугаар зүйлийн 6.1.15 дахь заалт:

"6.1.15.эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг холбогдох байгууллагад олгох;"

5/6 дугаар зүйлийн 6.1.18 дахь заалт:

"6.1.18.хийн хангамжийн сүлжээнд нийлүүлэх хийн холболтын болон хүргэлтийн эцсийн цэг, байршлыг батлах, гэрээ байгуулах шийдвэр гаргах."

6/9 дүгээр зүйлийн 9.1.19 дэх заалт:

"9.1.19.тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэл, суурь зарчмыг техник, эдийн засгийн хувьд үр ашигтай, оновчтой байх нөхцөлийг шалгуур болгон тогтоох;"

7/9 дүгээр зүйлийн 9.1.21, 9.1.22 дахь заалт:

"9.1.21.бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчтэй байгуулах эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний загварыг батлах, гэрээг бүртгэх;

9.1.22.бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийн гэрээний гарааны үнийг баталгаажуулах."

8/10 дугаар зүйлийн 10.3, 10.4 дэх хэсэг:

"10.3.Диспетчерийн үндэсний төв нь диспетчерийн зохицуулалтын үйлчилгээний хөлс, тухайн жилийн төсвөө эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулж, ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг түүнд жил бүр тайлагнана.

10.4.Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс сүлжээнд нийлүүлэх эрчим хүчийг энэ хуулийн 6.1.15-д заасны дагуу эрх авч гэрээ байгуулан, уг гэрээний дагуу зохицуулна."

9/12 дугаар зүйлийн 12.1.12 дахь заалт:

"12.1.12.хийгээр хангах."

10/14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг:

"14.4.Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна."

11/15 дугаар зүйлийн 15.2.5 дахь заалт:

"15.2.5.нэгдсэн сүлжээний горим тооцоо, реле хамгаалалт, автоматик, шуурхай удирдлага, холбоо мэдээллийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;"

12/18 дугаар зүйлийн 18.2.3 дахь заалт:

"18.2.3.хэрэглэгчийг метан хийгээр гэрээний дагуу хангах."

13/27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэг:

"27.8.Метан хийн үнэ тарифыг шингэн, шахсан, хийн төлөв байдал бүрээр хэрэглээний зориулалт, хангамжийн бүтцийг харгалзан тогтооно."

14/29 дүгээр зүйлийн 29.1.9 дэх заалт:

"29.1.9.хангагч нь хэрэглэгчийн өмчлөлийн шугам, дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй."

15/30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалт:

"30.1.13.нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх."

16/37 дугаар зүйлийн 37.2, 37.3 дахь хэсэг:

"37.2.Энэ хуулийн 33.1 дэх хэсгийг зөрчвөл хамгаалалтын зурвас дахь барилга байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлнэ.

37.3.Хэрэглэгч нь эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцөл шаардлагын дагуу холбогдоогүй, хүчин чадлыг дур мэдэн нэмэгдүүлснээс эрчим хүч түгээх, хангах байгууллагад хохирол учруулсан, хохирлыг барагдуулах тухай шаардлагыг биелүүлээгүй нь нотлогдвол тухайн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлнэ."

2 дугаар зүйл.Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтын "цахилгаан дамжуулах зориулалт бүхий" гэсний өмнө "нэгдсэн сүлжээ үүсгэж байгаа" гэж, 3.1.8 дахь заалтын "хүртэлх" гэсний дараа "цахилгаан түгээх зориулалт бүхий 110кВ, түүнээс доош" гэж, 3.1.22 дахь заалтын "үйлдвэрлэгчийн үнэ," гэсний дараа "дэмжих тариф" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтын "нэгдсэн сүлжээ," гэсний дараа "хийн хангамж," гэж, "аюулгүй ажиллагааны" гэсний дараа "болон магадлал хийх" гэж, 6.1.12 дахь заалтын "дүн шинжилгээ хийх" гэсний дараа "ажлыг зохион байгуулах" гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн "үйл ажиллагааг зохицуулах" гэсний дараа ", үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.18 дахь заалтын "зохицуулалттай үйлчилгээний" гэсний дараа "хөлс тооцох аргачлал, уг үйлчилгээний" гэж, 9.1.19 дэх заалтын "төсвийн гүйцэтгэлийг" гэсний дараа "эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага," гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн "Диспетчерийн үндэсний төв нь" гэсний дараа "нэгдсэн сүлжээгээр эрчим хүч импортлох, экспортлох," гэж, 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсгийн "хуулийн этгээдэд" гэсний өмнө "энэ хуулийн 9.1.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан" гэж, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын "эрчим хүчээр" гэсний өмнө "стандартын шаардлагад нийцсэн" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Эрчим хүчний тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт:

"3.1.1."эрчим хүч" гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг;"

2/3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт:

"3.1.5."нэгдсэн сүлжээ" гэж цахилгаан хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хоорондоо холбогдсон эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээний нэгдлийг;"

3/5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалт:

"5.1.5.эрчим хүчний хөгжил, стратегийн болон нормативын баримт бичиг боловсруулах, эрчим хүчний үндэсний балансыг гаргах судалгаа, шинжилгээний байгууллага байгуулах, түүнтэй холбогдох зардлыг санхүүжүүлэх журам батлах;"

4/6 дугаар зүйлийн 6.1.14 дэх заалт:

"6.1.14.эрчим хүчний шинэ эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг баталгаажуулах, магадлал хийх ажлыг зохион байгуулах;"

5/12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг:

"12.3.Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд энэ хуулийн 12.1.1-12.1.10, 12.1.12-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Зохицуулах хороо олгоно."

6/12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэг:

"12.6.Хэрэглэгчийн өөрийн технологийн хэрэгцээнд зориулан татсан шугам, дэд станц, түүнээс авсан хэрэглэгчийн шугам сүлжээнд тухайн хуулийн этгээдэд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдэд цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл олгохгүй."

7/19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг:

"19.2.Бүс нутгийн цахилгаан дамжуулах сүлжээгээр цахилгаан импортлох, экспортлох тусгай зөвшөөрлийг тухайн сүлжээний дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгоно."

8/25 дугаар зүйлийн 25.1.5 дахь заалт:

"25.1.5.нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан, хийн хангамжийн дүрмийн дагуу эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах;"

9/26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг:

"26.1.Тарифыг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон хангах үйл ажиллагаа тус бүрээр тогтооно."

10/26 дугаар зүйлийн 26.2.4 дэх заалт:

"26.2.4.үнийг инфляцтай уялдуулан тооцох;"

11/29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг:

"29.2.Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан, орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын болон хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно."

12/36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг:

"36.1.Хэрэглэгчийн аль нэгний буруутай үйлдлээр эрчим хүч тасалдсан бол буруутай тал нь хохирлыг нөхөн төлнө. Хохирлын хэмжээг эрчим хүчээр хангагч, хэрэглэгч хамтран тогтоож, актаар баталгаажуулсан байна."

13/37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.6 дахь заалт:

"37.1.1.тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн буюу бусдын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагаас хянаж баталснаас өөр үнэ, тарифаар эрчим хүчийг борлуулсан бол олсон борлуулалтын орлогыг хурааж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

37.1.2.эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн шаардлага, өгсөн үүргийг биелүүлээгүй, хяналт шалгалт хийхэд саад учруулсан, бүртгэл хөтлөх, мэдээ, тайлан гаргах журам зөрчсөн, санаатайгаар худал ташаа мэдээлэл гаргаж өгсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

37.1.3.энэ хуулийн 30.1-д заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

37.1.4.хууль тогтоомж, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, энэ хуулийн 32.1-32.3-т зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

37.1.5.эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг нь алдагдуулсан, зөвшөөрөлгүйгээр эрчим хүч хэрэглэсэн, шугам сүлжээг хамгаалах, цахилгаан, дулаан хэрэглэх дүрмийг зөрчсөн, хамгаалах зурваст газар олгосон бол хууль бусаар хэрэглэсэн эрчим хүчний үнэ, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж буруутай иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

37.1.6.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, энэ хуулийн 25.1.3, 25.1.4, 25.1.6, 25.1.7, 25.1.9, 25.1.10-т заасан үүрэг, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны норм, стандарт, дүрэм, журам, Зохицуулах хорооны тогтоолыг зөрчсөн, үйлдвэрлэлийн осол, аваар гаргасан, эд хөрөнгийн хохирол учруулсан, техникийн гэмтэл гарахад хүргэсэн бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж буруутай иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох."

4 дүгээр зүйл.Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.28 дахь заалтын "тоног төхөөрөмжийг" гэснийг "тоног төхөөрөмж, бэлтгэл чадлыг" гэж, 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтын "цахилгаан, дулаан" гэснийг "эрчим хүч" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтын "норм, нормативыг батлах" гэснийг "нормативын баримт бичгийг батлах" гэж, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн "үйлчилгээний төлбөрөөр" гэснийг "үйлчилгээний хөлсөөр" гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн "хурлаар" гэснийг "хурлаараа" гэж, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн "Зохицуулах зөвлөлийн ажиллах журам," гэснийг "Зохицуулах зөвлөлийг байгуулах," гэж, 14 дүгээр зүйлийн 14.2.2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.3.2 дахь заалтын "холболтын зааврыг" гэснийг "холболтын журмыг" гэж, мөн зүйлийн 16.4 дэх хэсгийн "өмч байна" гэснийг "өмч байж болно" гэж, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн "Цахилгаан эрчим хүчээр" гэснийг "Эрчим хүчээр" гэж, "цахилгааны борлуулалтыг" гэснийг "цахилгаан, дулааны борлуулалтыг" гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн "санхүүгийн чадавхтай," гэснийг "энэ хуулийн 21.2-т заасан шаардлага хангасан," гэж, 21.3 дахь хэсгийн "Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл" гэснийг "Энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага" гэж, 26 дугаар зүйлийн 26.2.6 дахь заалтын "цахилгаан, дулааны" гэснийг "эрчим хүчний" гэж, мөн зүйлийн 26.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.3, 27.5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн "Зохицуулах газар" гэснийг "Зохицуулах хороо" гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "хүсэлт гаргасан тохиолдолд 3 сард нэг удаа" гэснийг "хүсэлт гаргасан тохиолдол бүрд" гэж, 27.4 дэх хэсгийн "Зохицуулах газарт" гэснийг "Зохицуулах хороонд" гэж, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийн "эрчим хүч дамжуулах шугам сүлжээний" гэснийг "эрчим хүчний шугам сүлжээний" гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтын "4-өөс" гэснийг "24-өөс" гэж, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн "тогтооно" гэснийг "баталгаажуулна" гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн "эрчим хүчний улсын хяналтын байгууллага," гэснийг "эрх бүхий албан тушаалтан," гэж, 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгийн дугаарыг "2.5" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.15, 6.1.16 дахь заалтын дугаарыг "6.1.16, 6.1.17" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.19 дэх заалтын дугаарыг "9.1.20" гэж, 9.1.20 дахь заалтын дугаарыг "9.1.23" гэж, 15 дугаар зүйлийн 15.2.5-15.2.7 дахь заалтын дугаарыг "15.2.6-15.2.8" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын "үйл ажиллагааны болон" гэснийг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийн "тохиолдолд 12.1-д заасан" гэснийг, 16 дугаар зүйлийн 16.3.3 дахь заалтын "тоолуураар хэрэглэгчийг хангах," гэснийг, 26 дугаар зүйлийн 26.2.7 дахь заалтын ", диспетчерийн зохицуулалт хийх" гэснийг, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтын "үйлдвэрлэлийн осол гарах болон" гэснийг, 32.1.4 дэх заалтын "удаа дараа" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД