- Нүүр
- Монгол Улсын хууль
- КОМПАНИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Компанийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"96.1.Компанийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна."
2 дугаар зүйл.Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2, 94.3 дахь хэсгийн "аудиторыг" гэснийг "аудитын байгууллагыг" гэж, 94.4, 94.5 дахь хэсгийн "аудиторын" гэснийг "аудитын байгууллагын" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
