- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
16.4.Даатгалын мэргэжлийн оролцогчийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна."
2 дугаар зүйл.Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн "13" гэснийг "10" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн ", санхүүгийн тайлангийн агуулга, хэлбэр" гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
