- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 06 сарын 19 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт "Харин аудитын байгууллага нэмэлт тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бол энэхүү тэмдэглэгээг хэрэглэхгүй, зөвхөн "аудит" гэсэн үгийг хэрэглэнэ." гэсэн 2 дахь өгүүлбэрийг нэмсүгэй.
2 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
