- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"15.4.Уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болно."
2 дугаар зүйл.Газрын тосны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.16 дахь заалтын "18.7" гэснийг "18.8" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Газрын тосны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.12 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
