A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хот байгуулалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.18 дахь заалт:

"3.1.18."хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл" гэж Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4.1.11-д заасныг;"

2/11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалт:

"11.1.9.хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл;"

3/12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэг:

"12.10.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангасан байна."

4/21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх заалт:

"21.1.4.хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу хэрэгжүүлнэ."

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД