- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАЗРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Газрын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт:
3.1.9."нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг."
2/4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт:"4.1.6.газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛ
Текст томруулах
A
A
A
