- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАЗРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Газрын тухай хуульд доор дурдсан агуулгатай 16.1.13, 16.1.14 дэх заалт нэмсүгэй:
16.1.13.үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар;
16.1.14.аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар."
2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "16.1.5-16.1.8-д" гэснийг "16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
