A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/5 дугаар зүйлийн 5.1.45 дахь заалт:

"5.1.45.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 38.2-т заасан үйлчилгээ үзүүлэх."

2/401 дүгээр зүйл:

"401дүгээр зүйл.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах болон лавлагаа авахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Хэвлэх

401.1.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах болон лавлагаа авахад доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

401.1.1.барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэхэд 20000 төгрөг;

401.1.2.барьцааны мэдэгдэлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх, бүртгэлийн хугацааг сунгахад 10000 төгрөг;

401.1.3.цахим мэдээллийн сангаас лавлагаа олгоход 5000 төгрөг."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД