A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2015 он, №28)

1 дүгээр зүйл.Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн "гаргуулахаар" гэснийг "гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасан журмаар барьцааны зүйлээс гаргуулахаар" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД