- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАРИЛГЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот
БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй," гэсний дараа "галын" гэж, 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалтын "шаардлагатай тохиолдолд" гэсний өмнө "галын аюулгүй байдлын шаардлагыг бүрэн тусгасан байх," гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын "чанарын" гэсний дараа "болон галын аюулгүй байдлын" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Галын аюулгүй байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
