A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 07 сарын 08 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН

ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/12 дугаар зүйлийн 12.1.4-12.1.6 дахь заалт:

"12.1.4.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого;

12.1.5.байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого;

12.1.6.хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлого."

2/12 дугаар зүйлийн 12.2.9-12.2.10 дахь заалт:

"12.2.9.байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэн болон илрүүлсэн нөхөрлөл, төрийн бус байгууллага, цагдаа, хил хамгаалах байгууллагын ажилтныг урамшуулах;

12.2.10.байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД