- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 07 сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.4.38 дахь заалт:
"5.4.38.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан."
2/6 дугаар зүйлийн 6.2.11 дэх заалт:
"6.2.11.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан."
2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "Улсын авто замын сан," гэсний дараа "Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
