- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ/Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын "худалдах" гэсний өмнө "энэ хуульд өөрөөр заагаагүй бол" гэж, 12.1.7 дахь заалт, мөн зүйлийн 12.5 дахь хэсгийн "уул уурхайн" гэсний дараа "болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн" гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтын "боловсруулалтад ороогүй" гэсний дараа "ноос, ноолуур," гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
