A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Тагнуулын байгууллагын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсэг:

"6.2.Иргэн, хуулийн этгээд өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг тагнуулын ажилтан хууль бусаар зөрчсөн гэж үзвэл тухайн ажилтныг шууд харьяалах дээд албан тушаалтан, байгууллагад гомдол гаргах эрхтэй.

6.3.Иргэн, хуулийн этгээдээс тагнуулын байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ."

2/7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсэг:

"7.3.Тагнуулын байгууллагын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно.

7.4.Цэргийн болон хилийн тагнуулын газрын үйл ажиллагааны зардлыг тагнуулын байгууллагын төсөвт тусгаж санхүүжүүлнэ."

3/81дүгээр зүйл:

"81дүгээр зүйл.Төрийн байгууллага, албан тушаалтантай харилцан ажиллах

Хэвлэх

81.1.Төрийн байгууллага, албан тушаалтан нь үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар мэдээ, мэдээлэл солилцож, дэмжлэг үзүүлэх талаар тагнуулын байгууллагатай харилцан ажиллана.

81.2.Төрийн байгууллага нь тагнуулын байгууллагад шаардлагатай мэдээллийг саадгүй гаргаж өгөх, өөрийн мэдээлэл, өгөгдлийн санг үнэ төлбөргүй ашиглуулах үүрэгтэй.

81.3.Төрийн байгууллага, албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн тагнуулын байгууллага, ажилтны болон халхавчлах үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг задруулахыг хориглоно.

81.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

81.5.Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудлын талаар Тагнуулын ерөнхий газарт урьдчилан мэдэгдэж, санал авсан байна."

4/10 дугаар зүйлийн 10.4-10.6 дахь хэсэг:

"10.4.Тагнуулын ерөнхий газар нь гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэрэг-стратегийн тагнуул, хилийн тагнуул, тэдгээрт дэмжлэг үзүүлэх, мэдээллийн дүн шинжилгээ хийх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мөрдөн байцаах, дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах болон захиргаа, удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн бүтэцтэй байна.

10.5.Монгол Улсын Зэвсэгт хүчний дээд удирдлагыг цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээгээр хангах чиг үүргийг Тагнуулын ерөнхий газрын цэргийн тагнуулын газар хэрэгжүүлэх бөгөөд тус газрын дүрэм, ажиллах журмыг Тагнуулын ерөнхий газрын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай хамтран батална.

10.6.Хил хамгаалах байгууллагын дээд удирдлагыг хил орчмын нөхцөл байдлын талаарх тагнуулын мэдээгээр хангах чиг үүргийг Тагнуулын ерөнхий газрын хилийн тагнуулын газар хэрэгжүүлэх бөгөөд тус газрын дүрэм, ажиллах журмыг Тагнуулын ерөнхий газрын дарга, хил хамгаалах байгууллагын даргатай хамтран батална."

5/10 дугаар зүйлийн 10.10.5, 10.10.6 дахь заалт:

"10.10.5.цэрэг-стратегийн болон хилийн тагнуулын үйл ажиллагаа явуулах;

10.10.6.терроризмтой тэмцэх;"

6/11 дүгээр зүйлийн 11.1.14-11.1.16 дахь заалт:

"11.1.14.олон улсын болон бүс нутгийн цэрэг, улс төрийн байдал, үүсч болзошгүй цэргийн аюул заналыг судалж, учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үүнтэй холбогдох мэдээллээр төрийн болон зэвсэгт хүчний дээд удирдлагыг хангах;

11.1.15.хил хамгаалах байгууллагын дээд удирдлагыг хил орчмын нөхцөл байдлын талаарх тагнуулын мэдээгээр хангах;

11.1.16.төрийн шифр харилцаа, криптологийн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, түүнд хяналт тавих, Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хилийн чанадад төрийн шифр харилцааг эрхлэн явуулах;"

7/12 дугаар зүйлийн 12.1.20 дахь заалт:

"12.1.20.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах эрх ашгийн үүднээс гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан тайлбар, нотлох баримт гаргаж өгөхгүй байх;"

8/14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэг:

"14.7.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 24.4-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Засгийн газарт оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ."

9/15 дугаар зүйлийн 15.1.14-15.1.18 дахь заалт:

"15.1.14.тагнуулын байгууллагын тусгай мэргэжил, мэдлэг, чадвар, туршлага шаардсан ажил, албан тушаалд Монгол Улсын иргэнийг гэрээгээр ажиллуулах;

15.1.15.тагнуулын байгууллагын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургах, мэргэшүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

15.1.16.тагнуулын байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөж, хангалтыг зохион байгуулах;

15.1.17.цэргийн тагнуулын газрын даргыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай зөвшилцөн томилох;

15.1.18.хилийн тагнуулын газрын даргыг хил хамгаалах байгууллагын даргатай зөвшилцөн томилох;"

10/16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг:

"16.4.Тагнуулын ерөнхий газрын дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж нь тагнуулын байгууллагын албан хаагчийг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын болон ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавих үүргийг хэрэгжүүлнэ."

11/17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг:

"17.2.Тагнуулын ажилтны албан тушаалд иргэнийг судлах, сонгон шалгаруулах, туршилтын хугацаагаар ажиллуулах журмыг Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд батална."

12/171дүгээр зүйл:

"171дүгээр зүйл.Тагнуулын ажилтны эрх, үүрэг

Хэвлэх

171.1.Тагнуулын ажилтан доор дурдсан үүрэгтэй:

171.1.1.шууд удирдах албан тушаалтны өгсөн хууль ёсны үүрэг, даалгаврыг биелүүлэх, хууль бус үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзах;

171.1.2.хууль тогтоомж, холбогдох заавар, журмын дагуу тагнуулын арга хэмжээ, ажиллагааг хэрэгжүүлэх;

171.1.3.туслагч, туслах ажилтан шаардлагатай тохиолдолд түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулах;

171.1.4.албан үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн буюу тодорхой болсон мэдээ, баримтыг хувийн болон улс төрийн зорилгоор ашиглахгүй байх;

171.1.5.тагнуулын арга хэмжээ, ажиллагааг явуулахдаа бусдыг өдөөн хатгаж гэмт хэрэгт турхирахгүй байх;

171.1.6.албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах;

171.1.7.хуульд заасан бусад үүрэг.

171.2.Тагнуулын ажилтан доор дурдсан эрх эдэлнэ:

171.2.1.албан үүргээ гүйцэтгэх явцад байгууллага, хувь хүний барилга байгууламж, эзэмшил газар, хилийн боомт, зурвас, гаалийн болон тусгай хамгаалалттай бусад бүсэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу саадгүй нэвтрэх;

171.2.2.хуульд заасан үндэслэл, журмын дагуу байгууллага, иргэний орон байранд нэвтрэх, албан тушаалтан, иргэдээс тайлбар авах, хувийн байдлыг нь тогтоох, бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд нь үзлэг хийх, хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчилд холбогдох баримт сэлт, эд зүйлийг уг асуудлыг шийдэгдэх хүртэл хугацаанд түр хураах;

171.2.3.ажлын зайлшгүй шаардлагатай үед агаарын болон төмөр замын тээврийн хэрэгслийн тасалбарыг дараалал харгалзахгүй авах, тасалбар дууссан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслээр зорчих хүсэлтийг холбогдох албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;

171.2.4.өөрийн болон туслагч, туслах ажилтан, тэдгээрийн үйл ажиллагааг далдлах зорилгоор халхавчийн баримт бичиг, бусад зүйл ашиглах;

171.2.5.өөрийн болон гэр бүлийн гишүүний амь нас, аюулгүй байдалд аюул учрах нөхцөл үүссэн, эсхүл үүсч болзошгүй тохиолдолд шууд харьяалах дээд шатны албан тушаалтанд мэдэгдэж, хамгаалуулах;

171.2.6.ажил үүргээ гүйцэтгэж байхдаа галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүчийг тогтоосон үндэслэл, журмын дагуу хэрэглэх;

171.2.7.хуульд заасан бусад эрх."

13/22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг:

"22.3.Тагнуулын байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн жишгийг Тагнуулын ерөнхий газрын даргын санал болгосноор Засгийн газар тогтооно."

14/24 дүгээр зүйлийн 24.4, 24.5, 24.9-24.13 дэх хэсэг:

"24.4.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол Монгол Улсын Ерөнхий сайдад, бусад ажилтныг Тагнуулын ерөнхий газрын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ.

24.5.Тагнуулын ажилтан гэрч, хохирогчийн хувиар ажил үүрэгтэй холбоотой нууцад хамаарах асуудлаар мэдүүлэг өгөх тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргаас зөвшөөрөл авна.

24.9.Орон нутагт томилогдон ажиллаж байгаа тагнуулын байгууллагын албан хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, уналга, холбооны техник хэрэгсэл, албаны орон байраар хангана.

24.10.Тагнуулын ажилтан албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

24.11.Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан тагнуулын ажилтан, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд бодит аюул заналхийлсэн тохиолдолд тагнуулын байгууллага аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.

24.12.Тагнуулын байгууллага нь аюулгүй байдлаа өөрөө хамгаалах бөгөөд төв, орон нутаг дахь салбар, нэгжийн байр нь төрийн хамгаалалтад байна.

24.13.Тагнуулын ажилтныг гурван жил тутам мэргэшүүлэх сургалтад хамруулна."

2 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн "эрдэм шинжилгээ," гэсний дараа "төрөлжсөн архив," гэж, мөн хэсгийн "зориулалт бүхий нэгж" гэсний дараа ",тусгай сургалтын болон спорт-нөхөн сэргээх төв" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын "дүгнэлт гарган" гэсний дараа "Монгол Улсын Ерөнхий сайд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бусад гишүүд," гэж, мөн заалтын "албан тушаалтанд мэдээлэх" гэсний дараа ",төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх" гэж, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.5 дахь заалтын "гүйцэтгэх ажлын" гэсний дараа "тусгай" гэж, мөн зүйлийн 12.1.1 дэх заалтын "техник хэрэгсэл" гэсний дараа ", полиграф болон бусад арга хэрэгсэл" гэж, мөн зүйлийн 12.1.3 дахь заалтын "улсын орлого болгох" гэсний дараа ", шилжүүлэх, устгах" гэж, 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь заалтын "байр суурийг илэрхийлэх" гэсний дараа ", зөвлөх эрхтэйгээр оролцох, мэдээлэл өгөх" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг:

"2.1.Тагнуулын байгууллагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ."

2/3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3 дахь заалт:

"3.1.1."гадаад тагнуулын үйл ажиллагаа" гэж гадаад улс, түүний байгууллагын Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндсөн бодлого, үйл ажиллагаа, чадавхийн талаар мэдээ олох, цуглуулах, дүн шинжилгээ хийж мэдээлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой асуудлаар төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх цогц арга хэмжээг;

3.1.3."гадаадын тусгай алба" гэж тагнуулын үйл ажиллагаа, эсхүл тагнуулын үйл ажиллагааны тодорхой чиг үүргийг хэрэгжүүлдэг гадаад улсын байгууллага, түүний салбар, нэгжийг;"

3/5 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим

Хэвлэх

"5.1.Тагнуулын байгууллага үйл ажиллагаандаа үндэсний ашиг сонирхлыг урьтал болгох, хүний эрх, эрх чөлөөг хангах, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, нууцлалыг хангах, үйл ажиллагааны ил болон нууц арга, хэрэгслийг хослуулах, байгууллага, иргэний туслалцаа, дэмжлэгт тулгуурлах, харилцан ажиллах, шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах зарчмыг удирдлага болгоно.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасан үндэсний ашиг сонирхлыг урьтал болгох, шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах зарчмыг доор дурдсан утгаар ойлгоно:

5.2.1.тагнуулын байгууллага энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэж, улс төрийн нам, бүлгийн болон хувийн ашиг сонирхлоос ангид ажиллах;

5.2.2.тагнуулын байгууллага тагнуулын мэдээ олох, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологийн дэвшилтэт ололт, шийдлийг ашиглах;

5.2.3.тагнуулын байгууллага чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх хэмжээнд тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл, мэдээлэл, өгөгдлийн сан, тэдгээртэй холбоотой засвар-үйлдвэрлэл, үйлчилгээ, инженерийн дэд бүтцээр хангагдах."

4/9 дүгээр зүйл.Тагнуулын байгууллагын тогтолцоо

Хэвлэх

"9.1.Тагнуулын байгууллага нь тагнуулын төв байгууллага /цаашид "Тагнуулын ерөнхий газар" гэх/, түүний төв болон орон нутаг дахь салбар, нэгжээс бүрдэнэ."

5/11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалт:

"11.1.6.төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул, заналтай тэмцэх;"

6/24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг:

"24.3.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхий сайдын, тагнуулын ажилтныг Тагнуулын ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно."

7/25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг:

"25.3.Өндөржүүлсэн бэлэн байдал, ажлын бус цагаар болон шөнийн ээлжинд ажиллах үед хоол, унааны зардал, сургалт, дадлагын үед хүнсний болон эдийн хангалтыг тагнуулын байгууллага хариуцах бөгөөд шаардлагатай тохиолдолд амраах, нөхөн сэргээх, эмчлүүлэх боломжоор хангана.

8/29 дүгээр зүйл.Тагнуулын байгууллагын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

"29.1.Тагнуулын байгууллагын тухай хууль тогтоомж зөрчсөн, тагнуулын байгууллага, ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд нь саад учруулсан, санаатай худал мэдээлэл өгсөн, төөрөгдүүлсэн албан тушаалтны үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Тагнуулын ерөнхий газрын дарга дараах хариуцлага хүлээлгүүлэхээр харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж шийдвэрлүүлнэ:

29.1.1.энэ хуулийн 24.3, 24.8-д заасныг зөрчсөн, мөн хуулийн 81.2, 24.2-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

29.1.2.энэ хуулийн 24.3, 24.8-д заасныг удаа дараа болон 81.3-т заасныг зөрчсөн, мөн хуулийн 24.2-т заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, албан тушаалаас нь огцруулах, төрийн албанаас халах.

29.2.Энэ хуулийн 29.1-д заасан тохиолдолд тухайн албан тушаалтан холбогдох албан тушаалтандаа хариуцлага хүлээлгэж, энэ талаар 14 хоногийн дотор Тагнуулын ерөнхий газрын даргад хариу мэдэгдэнэ.

29.3.Энэ хуулийн 29.2-т заасныг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд тухайн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг Тагнуулын ерөнхий газрын дарга түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.

29.4.Тагнуулын ерөнхий газраас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шаардлага, шийдвэрийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, иргэн түүний дагуу холбогдох арга хэмжээг авч, хариу мэдэгдэх үүрэгтэй.

29.5.Энэ хуулийн 29.4-т заасныг зөрчсөн этгээдийг шүүгч нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

29.6.Тагнуулын байгууллагын тухай хууль тогтоомж зөрчсөн бусад этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээлгэнэ."

4 дүгээр зүйл.Тагнуулын байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын "сөрөх тагнуулын ажил" гэснийг "сөрөх тагнуулын үйл ажиллагаа" гэж, мөн заалтын ", хорлон сүйтгэх ажиллагаа болон" гэснийг "болон бусад үйл ажиллагаа," гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн "төрийн захиргааны төв байгууллага" гэснийг "Засгийн газрын тохируулагч агентлаг" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын "тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагааг" гэснийг "тагнах болон бусад үйл ажиллагааг" гэж,15 дугаар зүйлийн 15.1.13 дахь заалтын "утсан харилцаа хянах, нууцаар сонсох, ажиглалт хийх төхөөрөмжийн" гэснийг "гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн" гэж, мөн зүйлийн 15.2 дахь хэсгийн "Ерөнхий сайд" гэснийг "Засгийн газар" гэж, 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийн "оролцохыг" гэснийг "оролцох, нөлөөлөх, саад учруулахыг" гэж, 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсгийн "болон ажиглалтын албанд" гэснийг ", ажиглалтын албанд болон техникийн албаны тусгай нэгжид" гэж, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсгийн дугаарыг "6.4, 6.5" гэж, 10 дугаар зүйлийн 10.4, 10.5, 10.6, 10.7 дахь хэсгийн дугаарыг "10.7, 10.8, 10.9, 10.10" гэж, мөн зүйлийн 10.7.1, 10.7.2, 10.7.3, 10.7.4, 10.7.5 дахь заалтын дугаарыг "10.10.1, 10.10.2, 10.10.3, 10.10.4, 10.10.7" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх заалтын дугаарыг "11.1.17" гэж, 12 дугаар зүйлийн 12.1.20 дахь заалтын дугаарыг "12.1.21" гэж, 15 дугаар зүйлийн 15.1.14 дэх заалтын дугаарыг "15.1.19" гэж, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийн дугаарыг "24.6" гэж, мөн зүйлийн 24.5 дахь хэсгийн дугаарыг "24.7" гэж, мөн зүйлийн 24.6 дахь хэсгийн дугаарыг "24.8" гэж, мөн зүйлийн 24.7 дахь хэсгийн дугаарыг "24.14" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн "гүйцэтгэх ажлын" гэснийг, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн "Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14 дүгээр зүйлд заасан" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын тухай хуулийн 13, 131 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД