- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.4 дэх хэсэг нэмсүгэй:
"7.4.Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэд Тагнуулын ерөнхий газрын цэргийн тагнуулын газар ажиллана."
2 дугаар зүйл.Зэвсэгт хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"17.1.3.цэргийн тагнуулын газрын үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;"
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
