A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын хилийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"3.Улсын хил хамгаалах байгууллагын дэргэд Тагнуулын ерөнхий газрын хилийн тагнуулын газар ажиллана."

2 дугаар зүйл.Монгол Улсын хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"14/хилийн тагнуулын газрын үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх."

3 дугаар зүйл.Монгол Улсын хилийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ", тагнуулын" гэснийг, 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "тагнуул," гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД