A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:

"6.3."Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ."

2/8 дугаар зүйлийн 8.6, 8.7 дахь хэсэг:

"8.6.Нууц гүйцэтгэх ажилтан, туслагч, туслах ажилтныг нэгээс илүү гүйцэтгэх байгууллагад ажиллуулах, хуульд зааснаас бусад зорилго, үндэслэлээр ажиллуулах болон хууль бус үйлдэлд татан оролцуулахыг хориглоно.

8.7.Гүйцэтгэх ажлын явцад хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах, гүйцэтгэх ажлын үр дүнг хууль бусаар ашиглах, гүйцэтгэх ажлын мэдээ, баримт сэлтийг хуурамчаар үйлдэх, хуульд зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх ажлын явцад олсон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задруулахыг хориглоно."

3/13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг:

"13.5.Гүйцэтгэх ажилтны албан тушаалд иргэнийг судлах, сонгон шалгаруулах, туршилтын хугацаагаар ажиллуулахтай холбогдох харилцааг Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17.2-т заасан журмаар зохицуулна."

4/15 дугаар зүйлийн 15.5, 15.6 дахь хэсэг:

"15.5.Гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүнийг нь нууцалбал зохих салбар, нэгжийн үйл ажиллагааны төсвийг төлөвлөх, санхүүжүүлэх, гүйцэтгэлийг нь тайлагнахад баримтлах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тагнуулын төв байгууллагын даргатай хамтран батална.

15.6.Гүйцэтгэх ажлын зориулалттай эд хөрөнгийг худалдан авах, үйлдвэрлэх, эргэлтийн хөрөнгөд бүртгэх, захиран зарцуулах, шилжүүлэх, устгахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг баримтална."

5/18 дугаар зүйлийн 18.2, 18.3 дахь хэсэг:

"18.2.Гүйцэтгэх ажлын үр дүнгийн тухай мэдээ, баримт сэлтийг хүлээн авсан, танилцсан байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл, мэдээллийн эх сурвалжийг задруулахгүй байх үүрэгтэй.

18.3.Дараах тохиолдолд тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын үр дүнгийн тухай мэдээ, баримт сэлтийг тагнуулын төв байгууллагын даргын зөвшөөрөлгүйгээр бусад байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхийг хориглоно:

18.3.1.гүйцэтгэх ажлын арга хэмжээнд оролцогчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй;

18.3.2.гүйцэтгэх ажлын хүч хэрэгсэл, арга, ажиллагааны тухай мэдээ, мэдээлэл задрах бодит нөхцөл байдал үүсч болзошгүй."

6/23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заалт:

"23.3.5.хяналтын худалдан авалт;"

2 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн "явуулах" гэсний дараа ", гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглах," гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын "баривчлах" гэсний дараа "түүнчлэн энэ хуулийн 9.1.1, 9.1.3, 9.1.6-д заасан байгууллагын гүйцэтгэх ажилд дэмжлэг үзүүлэх" гэж, мөн зүйлийн 9.2.1 дэх заалтын "хөтлөх" гэсний дараа ", энэ талаарх холбогдох журмыг баталж мөрдүүлэх" гэж, мөн зүйлийн 9.2.4 дэх заалтын "гүйцэтгэх ажлын" гэсний дараа "тусгай" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг:

"8.4.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга нь нууц гүйцэтгэх ажилтан, туслагч, туслах ажилтан байж болохгүй."

2/9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.2.3 дахь заалт:

"9.1.1.тагнуулын байгууллага нь гадаад тагнуул, цэрэг-стратегийн болон хилийн тагнуул, сөрөх тагнуулын чиглэлээр гадаад улс, байгууллагын тодорхой бодлого, үйл ажиллагааны тухай болон төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий бусад мэдээ олох, дэмжлэг үзүүлэх, үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй гадаад, дотоод эрсдэл, аюул, занал, хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох;

9.2.3.гүйцэтгэх байгууллагаас гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл олж авах, улсын хилээр нэвтрүүлэх, ашиглахад зөвшөөрөл олгох, гүйцэтгэх байгууллагын мэдэлд байгаа гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, тэдгээрийн ашиглалтад хяналт тавих;"

3/14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг:

"14.2.Шаардлагатай тохиолдолд туслагч, туслах ажилтантай бичгээр гэрээ байгуулах бөгөөд гэрээнд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, эдлэх эрх, хүлээх хариуцлагын талаар тодорхой заана."

4/24 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

"2 4.1.Албан тушаалтан гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тагнуулын байгууллагаас дараах хариуцлага хүлээлгүүлэхээр харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж шийдвэрлүүлнэ:

24.1.1.энэ хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 18.2, 21.5-д заасныг зөрчсөн, 9.2.1, 9.2.3-т заасныг хэрэгжүүлэхэд саад учруулсан этгээдийн албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

24.1.2.энэ хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 18.2, 21.5-д заасныг удаа дараа зөрчсөн, эсхүл 9.2.1, 9.2.3-т заасныг хэрэгжүүлэхэд саад учруулсны улмаас мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан хориглосон хэм хэмжээ зөрчигдөх нөхцөл бүрдсэн бол гэм буруутай этгээдийг албан тушаал бууруулах, огцруулах, төрийн албанаас халах.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан тохиолдолд тухайн албан тушаалтан холбогдох албан тушаалтандаа хариуцлага хүлээлгэж, энэ тухай 14 хоногийн дотор тагнуулын байгууллагад мэдэгдэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД