- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ НЯГТЛАН ШАЛГАХ, ТҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /УБСЕГ-ын даргын 2016-03-04-ний А/187 тоот тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО,
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТОГТООЛ/ТУШААЛ
2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дугаар 117/559 Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.10, 20.12 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ТОГТООН, ТУШААХ нь:
1.Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 63, 421 дүгээр хамтарсан тогтоол, тушаалаар батлагсан "Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах тухай журам"-д дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай.
1.1.Журамд "Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ... дугаар тойргийн ... дугаар хэсгийн хороонд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.10 дахь хэсэгт заасны дагуу цэргийн анги, салбар, цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүргүүлсэн сонгогчдын талаарх лавлагаа" гэсэн 6 дугаар хавсралт нэмэх;
1.2.Журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт "... /журмын 4 дүгээр хавсралт/" гэснийг "/журмын 4, 6 дугаар хавсралт/" гэж өөрчлөх;
1.3.Журмын 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийн 4.6 гэснийг 4.7 гэж өөрчлөх;
2.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнууд болон сонгуулийн хороодын дарга, нарийн бичийн дарга нарт тус тус даалгасугай.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА Н.ЛУВСАНЖАВ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Л.АМАРСАНАА
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ СОНГУУЛИЙН ... ДУГААР ТОЙРГИЙН ... ДУГААР ХЭСГИЙН ХОРООНД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 20.10 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫ ДАГУУ ЦЭРГИЙН АНГИ, САЛБАР, ЦАГДААГИЙН БОЛОН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГААС ХҮРГҮҮЛСЭН СОНГОГЧДЫН ТАЛААРХ ЛАВЛАГАА
Текст томруулах
A
A
A
