- Нүүр
- Монгол Улсын хууль
- КОНЦЕССЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Концессын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.2.13 дахь заалт:
"6.2.13.холбогдох журмын дагуу концесс эзэмшигчээс концессын гэрээний ашиглалт, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн тайланг улирал бүр гаргуулан авч, нэгтгэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;"
2/26 дугаар зүйлийн 26.4.6 дахь заалт:
"26.4.6.Концесс эзэмшигч нь концессын гэрээний дагуу гарсан ашиглалт, гүйцэтгэлийг холбогдох журмын дагуу улирал бүр концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тайлагнах үүрэгтэй."
2 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.17 дахь заалтын "мэдээ" гэсний өмнө "ашиглалтын тайлан," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.13 дахь заалтын дугаарыг 6.2.14 гэж, 26 дугаар зүйлийн 26.4.6 гэсэн заалтын дугаарыг 26.4.7 гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталсан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
