- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 4 дэх заалт нэмсүгэй:
4 |
Эрээнцав |
0-750.000 |
0-750.000 |
0-850.000
|
2 дугаар зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 3 дахь заалтын "0-252.000", "0-259.000" гэснийг "0-750.000" гэж, "0-265.000" гэснийг "0-850.000" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 3 дахь заалтын "Эрээнцав," гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталсан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A

