- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн 3-5 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
Д/д |
Орлогын төрөл |
Дүн /сая төгрөгөөр/ |
1 |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд |
1,222,645.4 |
1.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл |
468,702.4 |
|
1.2.Ажиллагсдаас төлөх шимтгэл |
487,633.7 |
|
1.3.Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл |
161,243.8 |
|
1.4.Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл |
0.6 |
|
1.5.Хүний хөгжил сангаас төлөх иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл |
12,040.2 |
|
1.6.Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл |
37,570.3 |
|
1.7.Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн төлөх шимтгэл |
4,654.1 |
|
1.8.Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл |
2,200.0 |
|
1.9.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл |
1,101.7
|
|
1.10.Бусад орлого |
47,498.6 |
|
2 |
Сангийн сайд |
321,643.8 |
|
2.1.Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг |
321,643.8 |
Нийт орлого |
1,544,289.2 |
4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
Д/д |
Зарлагын төрөл |
Дүн /сая төгрөгөөр/ |
1 |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд |
|
1.1.Тэтгэврийн даатгалын сан |
1,158,572.3 |
|
1.2.Тэтгэмжийн даатгалын сан |
86,413.0 |
|
1.3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан |
32,901.2 |
|
1.4.Ажилгүйдлийн даатгалын сан |
24,711.2 |
|
1.5.Эрүүл мэндийн даатгалын сан |
209,960.2 |
|
1.6.Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны төлбөр |
118.8 |
|
1.7.Үйл ажиллагааны урсгал зардал |
20,530.9 |
|
1.8 Хөрөнгийн зардал |
13,429.3 |
|
Нийт зарлага |
1,546,636.8 |
5 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг хавсралтаар өөрчлөн баталсугай."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
