- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 356,932.3 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
Д/д |
Төсвийн ерөнхийлөн захирагч |
Дүн /сая төгрөгөөр/ |
1 |
Сангийн сайд |
286,932.3 |
1.1.Татварын ерөнхий газар |
286,932.3 |
|
1.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого |
286,932.3 |
|
2 |
Монгол Улсын Ерөнхий сайд |
70,000.0 |
2.1.Төрийн өмчийн хороо |
70,000.0 |
|
2.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого |
70,000.0 |
4 дүгээр зүйл.Хүний хөгжил сангийн төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 328,792.8 сая төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
Д/д |
Төсвийн ерөнхийлөн захирагч |
Дүн /сая төгрөгөөр/ |
1 |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд |
261,377.4 |
1.1.Төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэл |
12,040.2 |
|
1.2.Хүүхдийн мөнгө |
246,000.0 |
|
1.3.Хөрөнгө оруулалт |
3,337.2 |
|
2 |
Сангийн сайд |
423,162.1 |
2.1.Засгийн газрын бонд болон урьдчилгаа төлбөрийн хүүгийн зардал |
67,415.4 |
|
2.2.Урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн төлбөрт төлөх цэвэр дүн |
41,596.7 |
|
|
2.2.1.Нийт төлөх |
181,500.3 |
|
2.2.2.Улсын төсвийн орлогод хаагдсан урьдчилгаа төлбөрийн дүнгээр улсын төсөвт өгөх өглөг |
139,903.6 |
|
2.3.Засгийн газрын бондын үндсэн төлбөрт |
314,150.0 |
|
2.4.Эрсдэлийн нөөц хөрөнгө |
0.0 |
2 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн хавсралтаар баталсан "Хүний хөгжил сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг хавсралтаар өөрчлөн баталсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
